Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Алтангэрэл: Зөвшөөрлөө авч чадаагүй иргэд талбай дээр эсэргүүцлээ илэрхийлээд Зөрчлийн хуулиар торгуулдаг тул энэ тухай хуулийг намрын чуулганаар өргөн барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 49 секунд

УИХ-ын намрын чуулган ирэх аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэх гэж буй. Намрын чуулганаар Хүний эрхийг хангах чиглэлээрх багц хуулийн төсөл хэлэлцэгдэх бол түүний нэг хэсэг нь иргэдийн чөлөөтэй жагсах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангасан Журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ЗГ-аас өргөн барихаар төлөвлөж буй аж. Энэ талаар УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сүүлийн 10 жилтийн дотор Сүхбаатарын талбай дээр 2000 гаруй жагсаал цуглаан болсон байна. Одоо мөрдөгдөж байгаа журамд заасны дагуу ямар нэг жагсаал, цуглаан хийхдээ Сүхбаатар дүүргээс зөвшөөрлийн бичиг авдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд 4000 гаруй хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байна.

Зөвшөөрлөө авч чадаагүй иргэд эсэргүүцлээ илэрхийлж талбай дээрээ ирж үзэл бодлоо илэрхийлэхэд Зөрчлийн хуулиар торгох, цагдаагийн байгууллагаас Журмын тухай хууль зөрчсөн этгээдүүдэд сануулах арга хэмжээ авах, албадан тараах зэрэг шаардлагыг тавих үүрэг хүлээдэг. Үүргийнхээ дагуу ирж шаардлагаа тавихад иргэд болон, жагсагчдын хооронд асуудал үүсдэг. Жагсаал, цуглаан хийх тухай журмын хууль маань хэтэрхий хуучраад жагсаал, цуглаан хоёрыг ялгасан тодорхойлолтгүй, тэр бүү хэл нэг хүний жагсаал, аяндаа үүссэн жагсаал гэж юуг хэлэх зэргийг зохицуулаагүйгээс жил бүр ХЭҮК-ын тайлан илтгэлүүдэд иргэдийн жагсаж, цуглах эрх зөрчигдөж байгааг сануулж ирсэн.

Энэ байдлуудыг судалж үзээд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг энэ намрын чуулганаар өргөн барих гэж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх Хүний эрхийн багц хуулийн нэг хэсэг болж хэлэлцэгдэх юм. Хууль батлагдсанаар иргэд жагсаж, цуглаад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй болно. Ер нь бол Монгол Улсын иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Хуулиар хориглосон арга хэлбэрүүд, иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах, ҮАБ-д нөлөөлөхөөс бусдаар Монгол Улсын иргэн хүн Сүхбаатарын талбай дээр өөрийн хүссэн газраа чөлөөтэй жагсаал, цуглаанаа хийх эрхтэй. Энэ эрхийг нь хангах хуулийн төсөлд ХЗДХЯ ажиллаж байна. Засгийн газрын зүгээс хуулийг УИХ-д өргөн барьж баталгаажуулахын төлөө ажиллах болно" гэв.

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулаараа нойтон цас орно
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулаараа нойтон цас орно
 
Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлого эдийн засгийн идэвхжлийг үргэлжлүүлэхэд зорино
Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлого эдийн засгийн идэвхжлийг үргэлжлүүлэхэд зорино
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.