Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам засварын ажлыг зогсоож, ХУУЛИЙН байгууллагаар шалгуулах Х.Нямбаатарын саналыг иргэдийн 90 хувь нь ДЭМЖИХГҮЙ гэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Нийслэлд зам засварын ажил үргэлжилсээр байна. Харин өнгөрсөн лхагва гарагт НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Шинээр хийгдэх зам засварын ажлуудыг ирэх жил хүртэл хойшлуулж, төсөв хөрөнгийг нь хуулийн байгууллагаар шалгуулъя. Ингэхдээ иргэдээс санал асуулга авна" гэж мэдэгдээд, санал асуулгыг эхлүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр /2024.09.13/ 09:30 цагийн байдлаар уг санал асуулгад 1529 хүн оролцсоноос 90 хувь нь зам засварын ажлыг зогсоож, хойшлуулахыг ДЭМЖИХГҮЙ гэсэн бол 10 хувь нь ДЭМЖИНЭ гэжээ.

Санал асуулга үргэлжилж байна. Та ЭНД дарж санал асуулгад оролцох боломжтой.

Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулна
Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулна
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна