Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын бүлэг: 2024 оны төсвийн тодотгол болон зарим хуулийн төслүүдийг УИХ болон байнгын хороогоор хэлэлцэхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 22 секунд

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, шийдвэрээ гаргалаа. Хуралдааныг тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар удирдан явуулав. Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн бөгөөд тус асуудлуудын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө. Бүлгийн хуралдаанд гишүүд 84 хувийн ирцтэй оролцов. Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан 37 гишүүн салбарын сайд нараас асуулт асууж, үгээ хэллээ.

Эхний асуудлаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэв. Хөтөлбөрийг боловсруулахдаа,

Герман улсаас туршлага судалж, хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээг үндэслэн 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдлэсэн засаглалын бодлого гэсэн үндсэн дөрвөн чиглэлийг тодорхойлон дөрвөн зорилт тавьжээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн танилцуулгыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэл газрын дарга Н.Учрал танилцуулав.

Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж, гишүүдийн асуултад хариулт өглөө.

Хуулийн төсөлд Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль, нийслэлийн дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гадаад зээл, тусламжийн төслүүдийг хугацаанд нь дуусгаж ашиглалтад оруулах, төслийн үр ашиг, үр дүнг хангах үүднээс гадаадын, зээл тусламжийн төслүүдийг эрэмбэлж, ач холбогдол өндөр төслүүдийн ашиглалтыг ирэх жилүүдэд нэмэгдүүлэхээр тусгаснаараа онцлог юм.

Дээрх хууль, тогтоолын төслүүдийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Л.Гантөмөр: ЗГ-ын үйл ажиллагааны гэрээг заавал УИХ дахь намын бүлэг батлах шаардлагагүй. Гэхдээ гишүүдээс тодорхой саналуудыг авсан
Л.Гантөмөр: ЗГ-ын үйл ажиллагааны гэрээг заавал УИХ дахь намын бүлэг батлах шаардлагагүй. Гэхдээ гишүүдээс тодорхой саналуудыг авсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.