Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Гэрээсээ гараад сураггүй болсон 44 настай иргэнийг эрэн хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Дорноговь аймгийн Айраг сум, Өнгөт багийн "Олон-Овоо” гэдэг газар /Дорноговь аймгийн төвөөс хойд зүгт 155 км, Айраг сумаас хойд зүгт 25 км, Говьсүмбэр аймгийн төвөөс урд зүгт 50 км-т/ иргэн Э нь энэ сарын 2-ны өдөр мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг 5-ны өдрийн 17:15 цагт хүлээн авчээ.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийн хүнтэй нь хамт 50 км зам туулан 12:17 цагт очиж, иргэн Э/44 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Шивээговь сумын 2 дугаар багийн "Цагаан-Эрэг", Дорноговь аймгийн Айраг сум "Олон-Овоо", "Алаг толгой"-н уурхай, МАК-ийн уурхай, Даланжаргалан сумын 2 дугаар багийн "Өнгөт"-ийн гүүрнээс урд зүгт 10 км орчим, нийт 400 км эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Гуу жалга, үер урссан сайр эргээр дрон нисгэж зохион байгуулж 20:00 цагт зогсоосон бөгөөд өнөөдөр эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ.

ЭМЯ: Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй
ЭМЯ: Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй
 
Гал түймэрт 124 хүн амь насаа алдаж 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Гал түймэрт 124 хүн амь насаа алдаж 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.