Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧӨЛӨӨТ БӨХ: Д.Отгонжаргал ХҮРЭЛ медалийн төлөө барилдах бол Б.Хулан эхний барилдаанаа хийнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 39 секунд

"Парис-2024" зуны XXXIII олимпын наадам Францын нийслэл Парис хотноо үргэлжилж буй билээ. Өнөөдөр чөлөөт бөхийн төрөлд Монгол Улсыг төлөөлж хоёр тамирчин барилдах юм. Тодруулбал,

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд МУГТ Д.Отгонжаргал ХҮРЭЛ медалийн төлөөх барилдаанаа хийх бол 53 кг-ын жинд ОУХМ Б.Хулан эхний барилдаанаа Нигерийн бөхтэй хийх хуваарьтай байна.

Д.Отгонжаргалын тухайд, өнгөрсөн шөнө шөвгийн 4-ийн барилдаанаа АНУ-ын бөх Хилдебрант Сара Аннтай хийж, 0:5 харьцаатайгаар ялагдсан юм.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 26 хэм дулаан, үүлшинэ
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 26 хэм дулаан, үүлшинэ
 
Б.Гончигсүрэн гурван арслан, нэг аваргыг давж түрүүлэн, хоёр байрны эзэн боллоо
Б.Гончигсүрэн гурван арслан, нэг аваргыг давж түрүүлэн, хоёр байрны эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.