Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Моторт завь хөмөрснөөс хоёр хүн нь эсэн мэнд гарч, нэг нь осолджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сумын нутаг, Хоолойн зах багийн "Тэнгис" гэдэг газарт “Тэнгис-Шишгэд”-ын голд гурван хүн моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрч хоёр хүн нь эсэн мэнд гарч, нэг хүн нь осолдсон тухай дуудлагыг наймдугаар сарын 3-ны өдрийн 19:08 цагт хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн П/36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар наймдугаар сарын 3-ны өдрийн 20:44 цагт ангиас гарч, Цагааннуур суманд наймдугаар сарын 4-ний өдрийн 10:50 цагт очсон. Алба хаагчид цааш завьтай явж анх осолдсон газарт 15:02 цагт очиж уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 20:37 цагт түр зогсоож, наймдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.

Хяргас нуурын усанд мотоциклтой явж байгаад осолдсон гурван иргэний амь насыг аварчээ
Хяргас нуурын усанд мотоциклтой явж байгаад осолдсон гурван иргэний амь насыг аварчээ
 
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.