Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хяргас нуурын усанд мотоциклтой явж байгаад осолдсон гурван иргэний амь насыг аварчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

Увс аймаг, Малчин сумын нутаг Баянхайрхан багийн “Хар тэрмис” гэдэг газарт “Хяргас” нуурын усанд усны мотоциклтэй явж байсан гурван иргэн эргээс 30 метрийн зайд осолдсоныг усны эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид харж, аврах ажиллагааг эхлүүлсэн гэсэн дуудлагыг наймдугаар сарын 3-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн Э/56 настай, эрэгтэй, иргэн А/50 настай, эмэгтэй/ нар живж байсныг эсэн мэнд гаргажээ. Мөн иргэн Б /10 настай, эрэгтэй/ нь усны мотоциклын доор гацаж, ухаангүй болсон байсныг гарган хиймэл амьсгал хийж, анхны тусламж үзүүлэн аварч, эсэн мэнд гэр бүлд хүлээлгэн өгсөн байна.

Санзайн зам дагуу 560 метр шугам угсарлаа
Санзайн зам дагуу 560 метр шугам угсарлаа
 
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.