Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: ЭМЯ-наас улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Наймдугаар сарын 5-ны даваа гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт: Эрдмийн их сургуульд: “Олон улсын залуу монгол судлаачдын зуны сургууль-2024”-ийн нээлтийн ёслол болно.

-Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрикэ А.Манало манай улсад айлчилж байна-

10:00 цагт: ГХЯ-нд: Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрикэ А.Манало, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

11:10 цагт: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрикэ А.Манало нар албан ёсны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцоно.

11:20 цагт: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрикэ А.Манало нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Төв шууданд: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын ерөнхий газраас 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг E-Mongolia системээр авч эхэлсэн талаар мэдээлнэ.

13:30 цагт: МҮХАҮТ-д: Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хувийн хэвшлийн төлөөлөл, мэргэжлийн холбоодын саналыг тусгах хэлэлцүүлэг болно. Утас: 9910-7371, 9903-4043.

14:30 цагт: ЭМЯ-наас улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

Соёл урлаг:

14:00 цагт: Төв цэнгэлдэх хүрээлэнд: "Харанга" хамтлагийн 35 жилийн ойд зориулсан "Амьдрал" амьд хөгжмийн наадмын хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 8893-7492.

-“Монгол арт галерей”-д: Зураач, барималч, бясалгагч Л.Энхтайваны 60 насны ойд зориулсан уран зураг, баримлын "Хүн цэцэгс-1" бие даасан үзэсгэлэн 8-р сарын 10 хүртэл гарч байна.

Спорт:

-"Парис-2024" Олимпын сонгомол болон чөлөөт бөхийн барилдаан эхэлнэ. Монголын бөхчүүдийн барилдаан 68 кг-ын жингээр эхэлнэ.

“Улаанбаатар хотод салбар дундын уялдааг хангасан бодлого дутагдаж байна“
“Улаанбаатар хотод салбар дундын уялдааг хангасан бодлого дутагдаж байна“
 
Х.Нямбаатарын хөрөнгийг битүүмжлэх шүүгчийн захирамжийг ХҮЧИНГҮЙ болгожээ
Х.Нямбаатарын хөрөнгийг битүүмжлэх шүүгчийн захирамжийг ХҮЧИНГҮЙ болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.