ХЭҮК-оос хүүхдийн эрхийн асуудлаар мэдээлэл өгөв. Энэ үеэр тус комиссын ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар "ХЭҮК нь унаач хүүхдийн эрхийг хангах тэдний дээд эрх ашгийг хамгаалах чиглэлд цаг ямагт онцгой анхаарал хандуулан ажиллаж ирсэн. Тухайлбал,
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01-ний хооронд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг Засгийн газрын тогтоолоор хориглосон.
Гэвч 2024 он гарсаар хориглосон хугацаанд буюу тавдугаар сарын 01-ний өдрөөс өмнө Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Төв аймгийн Сэргэлэн, Баян, Сүхбаатар аймгийн Онгон, Дорноговь аймгийн Хатанбулаг, Дорнод аймгийн Баянтүмэн сумдад хурдан морины уралдаан, үсэргээ зохион байгуулагдсан. Хэдийгээр унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохироогүй ч хүүхдийн эрх ашгийг хамгаалах, холбогдох хууль тогтоомжийг нэг мөр мөрдүүлэх зорилгоор Комиссын гишүүний шаардлагын дээрх аймгуудын Засаг дарга нарт хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг даалгасан.
Төв, Сүхбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга нарын Комиссын шаардлагын дагуу холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд шат дараатай арга хэмжээ авч ажилласнаа албан тоотоор Комисст мэдэгдсэн.
Харин Ховд, Дорнод аймгийн Засаг дарга нар нь хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын нэгдсэн орсон гэрээ конвенцоор хүлээсэн үүргийг биелүүлэх зорилго бүхий Комиссын гишүүний шаардлагын дагуу шаардлагатай арга хэмжээ авч ажиллаагүй.
Иймд Комисс дараагийн холбогдох арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөн ажиллаж байна" гэлээ.