Зүүн үйлдвэрийн урсгал засвар 70 хувьтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Тавантолгой түлш ХХК өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үйлдвэрүүддээ өргөтгөл шинэчлэл болон урсгал засварын ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд зүүн үйлдвэрийн II цехийг хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж байгаа бол нэг болон гуравдугаар цех тоног төхөөрөмж, шугамд урсгал засварын ажлыг хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар урсгал засварын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал засварын ажлыг энэ сарын 25 нд бүрэн дуусгаж ирэх сарын 1-ээс шугам залгаж түлш үйлдвэрлэж эхэлнэ.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр таслахгүй байх зорилгоор 100 мянган тонн шахмал түлшийг аюулгүйн нөөцөд хадгалдаг юм. Өнөөдрийн байдлаар 53 мянган тонн түлш нөөцлөөд байгаа бол үлдсэн түлшийг ирэх есдүгээр сарын 15 хүртэл үйлдвэрлэн нөөцлөх юм.

ХЭҮК: Он гарснаас хойш хурдан мориноос 3 хүүхэд унаж нас барж, 4 хүүхэд бэртсэн
ХЭҮК: Он гарснаас хойш хурдан мориноос 3 хүүхэд унаж нас барж, 4 хүүхэд бэртсэн
 
З.Батбаяр: Өнгөрсөн өвөл Сэлбэ голын мөсийг зөөсөн нь тухайн үедээ шүүмжлэл дагуулсан ч үр дүнд нь шар усны үер болоогүй
З.Батбаяр: Өнгөрсөн өвөл Сэлбэ голын мөсийг зөөсөн нь тухайн үедээ шүүмжлэл дагуулсан ч үр дүнд нь шар усны үер болоогүй
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц