Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг есдүгээр сараас охид, хөвгүүдэд хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

2023 оны 10 сард Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж "хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин"-ыг заавал хийх вакцинд оруулсан болно.

Дархлаажуулалтын тухай хууль 10.1. Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгасан.

2024 оны есдүгээр сараас охид, хөвгүүдэд товлолын дагуу папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг хийж эхэлнэ.

Өндөг, цагаан будааны импорт буурч  гурилын нийлүүлэлт 155.9 дахин нэмэгджээ
Өндөг, цагаан будааны импорт буурч гурилын нийлүүлэлт 155.9 дахин нэмэгджээ
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.