Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бурхан шашны эд зүйлсийг Хятадын иргэнд зарсан Б-ийн хэргийг прокурорт хүргүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт тавдугаар сарын 20-оос тавдугаар сарын 26-ны өдрүүдэд 36.437 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 295 хэргийг хүргүүлсэн байна.

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын оршин суугч Г-ийн гэрээс 2016 онд соёлын биет өв болох бурхан, шашны зан үйл, түүхийн ач холбогдолтой 82 ширхэг эд зүйлс хулгайд алдагдсан. Энэ хэргийг үйлдсэн иргэн “Б” нь 7 жилийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Өгөөмөр” захын орчимд иргэн “З”-д худалдахаар тохиролцсон байна. Улмаар “З” цааш дамжуулж уг соёлын биет өвийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн “В”-д худалдан борлуулсан болох нь тогтоогдоод байна.

Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж иргэн “Б”-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн дагуу соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлээд байна.

Д.Мөнгөнтүлхүүр: Д витамин дутагдаж, шөнийн нойроо алдсан үед харшлах магадлал нэмэгддэг
Д.Мөнгөнтүлхүүр: Д витамин дутагдаж, шөнийн нойроо алдсан үед харшлах магадлал нэмэгддэг
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.