Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Home Plaza”-ийн үнэлгээ нь 1.7 тэрбум. Энэ нь Зайсанд нэг орон сууцны үнэтэй бараг дүйцэхээр байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Өнөөдөр татвар төлдөггүй үл хөдлөх эд хөрөнгийн татвар,үнэлгээтэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг мэдээлэл хийлээ. Тэрбээр:

- Жишээ нь “Home Plaza” байна. Хотын маш сайхан хэсэгт олон худалдаа үйлчилгээ явуулдаг. Энд баар цэнгээний газар ч ажилладаг. Гэтэл үнэлгээ нь 1.7 тэрбум төгрөг. Энэ бол зүгээр л зайсанд байгаа нэг орон сууцны үнэтэй бараг дүйцэхээр байна.

Тэгэхээр үл хөдлөхийн үнэлгээг зах зээлйн үнэлгээтэй нь дүйцүүлж байж, түүнээсээ татвар авахгүй бол татварын хураалт тэгш бус байна.

Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээс 10 хувийн татвар авдаг. Гэтэл үл хөдлөхийн үнэлгээ нь анхныхаараа бүртгэлтэй байгаад татвараас зайлсхийх нэг хэрэгсэл болсон байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн татварын тухай хуулийг харахаар ерөөсөө улсын бүртгэлд анх ямар үнээр бүртгүүлнэ түүнийхээ дагуу татвараа төлдөг ийм зохицуулалттай байгаа. Дөрвөн жил тутамд энэ үнэлгээг дахин шинэчлэх зохицуулалт байхгүй. Энэ бүх гажуудлыг засахын хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ. Ингэж байж тэгш байдал бий болно.

Үерийн хамгаалалтын далан, сувгийн өргөтгөл шинэчлэл, засварыг энэ онд 12 байршилд хийнэ
Үерийн хамгаалалтын далан, сувгийн өргөтгөл шинэчлэл, засварыг энэ онд 12 байршилд хийнэ
 
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.