Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерийн хамгаалалтын далан, сувгийн өргөтгөл шинэчлэл, засварыг энэ онд 12 байршилд хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. 2024 онд үерийн хамгаалалтын далан, сувгийн өргөтгөл шинэчлэл, засварыг 12 байршилд хийнэ. Мөн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэж, ус зайлуулах худгийн засвар нөхөн сэргээх ажил үргэлжилж буй.

Тухайлбал, БЗД-ийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн дундын буудлын булгийн ус зайлуулах тунгаагуур, Нарны зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Офицерын тойрог, СХД-ийн 2, 3, 4 дүгээр хороо Толгойтын суваг болон Сонсголонгийн замын борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж танилцууллаа.

Харин “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас үерийн эрсдэлтэй дээрх байршлуудад үе шаттай ажил гүйцэтгэж байна. Тухайлбал,

  • БЗД-ийн 10-р хороо Улиастай голын далан засварлах ажил болон Шадивлангийн зуслангийн замын ус зайлуулах шугамыг угсарч дууссан
  • БЗД-ийн 2, 29 дугаар хороо, Дарь-Эхийн уулзвараас хойш 102 дугаар сургуулийн зүүн талын ус тогтдог байршилд замын борооны ус зайлуулах шугам сүлжээг засаж, өргөтгөх ажил 90 хувьтай,
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус тогтдог байршлын замын ус зайлуулах шугам угсрах ажил 90 хувьтай дууссан гэдгийг “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа хэллээ.

“Ub Group” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатарыг хуулийн байгууллагаар ШАЛГУУЛАХААР болжээ
“Ub Group” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатарыг хуулийн байгууллагаар ШАЛГУУЛАХААР болжээ
 
Цагдаагийн байгууллага  “meduulegAI” буюу яриаг бичвэрт хөрвүүлэх программыг мөрдөн шалгах ажилд ашиглаж байна
Цагдаагийн байгууллага “meduulegAI” буюу яриаг бичвэрт хөрвүүлэх программыг мөрдөн шалгах ажилд ашиглаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.