Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс тээвэрлэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

"Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус логистикийн төв нь нэг жилд нийт 20 сая тонн нүүрсийг төмөр замын тээвэрт тасралтгүй ачих зориулалттай, инженерийн цогц төсөл хөтөлбөр юм. Тус төв ашиглалтад орсноор Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрсийг Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудаар тээвэрлэн олон улсад борлуулах боломжтой болно.

Дээрх төсөл нь бутлуур, туузан дамжуурга, овоологч тэжээгч, вагонд ачигч тоног төхөөрөмж бүхий зургаан багц ажлаас бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар овоологч тоног төхөөрөмжийн ачаалалтай туршилт, бутлуураас туузан дамжуургаар дамжуулан 1280 тн нүүрсийг 20 цуваа вагонд ачих туршилтыг амжилттай хийж гүйцэтгэжээ.

“Мандухай“ зочид буудал анх 17.6 саяар үнэлэгдсэн. Энэ мөнгөөр хуучин приус машин ч авахгүй
“Мандухай“ зочид буудал анх 17.6 саяар үнэлэгдсэн. Энэ мөнгөөр хуучин приус машин ч авахгүй
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.