Өнөөдөр татвар төлдөггүй үл хөдлөх эд хөрөнгийн татвар,үнэлгээтэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр:
-Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгийн татварыг хамгийн бага төлдөг жагсаалтыг энд гаргасан байна. УИД-ийн хойно байдаг Мандухай зочид буудал хотын А зэрэглэлийн бүсэд байдаг гурван давхар барилгатай. Анх 17.6 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан. Энэ үнэлгээгээр өнөөдрийг хүртэл явж байна. Жилдээ үл хөдлөхийн татварт 170 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлж байна. Одоо энэ үнээр хуучин приус машин ч авч унаж ч унаж чадахгүй. Гэтэл бид ажил хийж, татвар төлдөг, сард 1.5 сая төгрөгийн цалинтай хүн энэ үл хөдлөхөөс илүү татвар төлж байгаа. Энэ нь баялгийн хуваарилалт тэгш бус, татвараас зайлсхийх нүх сүвийг бүртгэлийн хууль болон үнэлгээний хууль гаргаж өгсөн.
-----------------
Ташрамд дурдахад, "Хангай" зочид буудал 2010 оноос хойш барилгын үндсэн балгас болсон өндөр хэсгийн бүртгэлийн дугаарыг нь салгаад тусгай гэрчилгээтэй болсон хэдий ч улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй буюу өдийг хүртэл татвар төлөөгүй явж ирсэн байна. Гэвч барилгын доод давхарт нь Б.Жаргалсайхан, Т.Баярсайхан нар өмчлөгчөөр бүртгүүлэн, бизнес эрхэлж буй.
Үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлчхээд ямар ч татварын системд бүртгэлгүй, татвараа 30 жил төлж ирээгүй гэдгийг албаныхан өмнө нь мэдэгдсэн.