Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Чинбүрэн: Эм үнэтэй хэрнээ чанаргүй байгааг иргэд гэрчилсэн

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 35 секунд

УИХ-ын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг өнгөрсөн сарын 15-17-ны хооронд зохион байгуулсан. Сонсголын үр дүнгийн талаар болон өнгөрсөн хугацаанд Түр хороо хэрхэн ажилласан талаар Хянан шалгах Түр хорооны гишүүд өнөөдөр мэдээлэл өгсөн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Чинбүрэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16.6-д иргэд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно гэж заасан. Энэ заалтыг иргэд зайлшгүй мэдэж, мэдэрч байх ёстой. Тийм ч учраас энэ сонсголын онцлог нь иргэдээ сонссон. Сонсголын эхний өдөр өвчин зовлонг үзэж туулж яваа ард иргэдийн төлөөллийг гэрчээр оролцууллаа. Тэр тусмаа архаг хууч өвчтэй, удаан хугацаагаар эм хэрэглэж буй бүлэг хүмүүсийн төлөөллийг оролцуулж, тэдгээр иргэдийн дуу хоолойг төр сонссон. Тухайлбал,

В, Д вирустэй, чихрийн шижинтэй, таталт уналттай, хорт хавдраар өвчилж, даван туулагсдын төлөөлөл сонсголд ирж үг, саналаа хэлсэн. Гэрчээр оролцсон иргэд эрүүл мэндийн салбарын тогтолцооны зарим гажуудал иргэдийн нуруун дээр хүндрэл болж бууж байгаа тухай хэлсэн.

Үнэ дагаж чанар тогтдог зарчим Монгол Улсын эмийн салбарт эсрэгээрээ үйлчилж, эм үнэтэй хэрнээ чанаргүй байна гэдэг гэрчлэлийг иргэд хэлсэн.

Тухайлбал, “Үнийн хөнгөлөлтөд хамруулаагүй байхад 15 мянган төгрөгөөр авдаг байсан эм хөнгөлөлтөд хамрагддаг болсноор 45 мянган төгрөг болчихлоо” гэж В, Д вирустэй иргэдийн төлөөлөл хэлсэн. Уналт таталттай иргэдийн төлөөлөл “Байнга хэрэглэдэг эм нь Монголд ороод ирсэн хэрнээ эмийн бүртгэлд бүртгээгүйгээс болоод авч чадахгүй байна” гэдэг зүйлийг ярьсан нь анхаарал татсан. Өөрөөр хэлбэл, иргэд эрүүл мэндийн салбарын удирдамж нь чанартай эмийн хүртээмжийг бий болгож чадахгүй байгаа жишээг гэрчилсэн" гэв.

Х.Номингэрэл: УИХ-аар хэлэлцэж буй асуудлаас өөр зүйл ярьж “попордог” хүмүүст улс төрийн хариуцлага тооцох ёстой болохоос үг хэлэх эрхийг хязгаарлах ёсгүй
Х.Номингэрэл: УИХ-аар хэлэлцэж буй асуудлаас өөр зүйл ярьж “попордог” хүмүүст улс төрийн хариуцлага тооцох ёстой болохоос үг хэлэх эрхийг хязгаарлах ёсгүй
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.