Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тавдугаар сарын 1-нээс АНУ-ын виз мэдүүлэх иргэд ярилцлагын цаг товлодог болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Бүх виз мэдүүлэгч, ялангуяа бага насны хүүхдүүд ярилцлагын цаг заавал товлох шаардлагатайг АНУ-ын Элчин Сайдын Яамнаас мэдээлэв. Тодруулбал 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бүх виз мэдүүлэгч заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай боллоо. Үүнд 14-өөс доош насны хүүхдүүд хамаарах юм байна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-өөс доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй ч хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна. Гэхдээ зарим тохиолдолд консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтойг анхаарна уу. Энэхүү шинэ журам нь 2024 оны тавдугаар сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ. Уг журмын дагуу хэрхэн виз мэдүүлэх дэлгэрэнгүй зааварчилгааг дараах http://www.ustraveldocs.com/mn/mn/interview-waiver цахим хуудаснаас авна уу.

“Сааль сүү, сав тараадаг Д.Ганбат гишүүн ирээсэй л гэж байгаа байх“
“Сааль сүү, сав тараадаг Д.Ганбат гишүүн ирээсэй л гэж байгаа байх“
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.