Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цасан шуурганаар 4 дүүргийн цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ.Тодруулбал, Баянзүрх дүүргийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүргийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжнууд, Сонгинохайрхан дүүргийн Ханын материал, Тоосгоны гудамжнууд, Их, Бага Наран орчмоор цахилгааны гэмтэл гарсан аж.

Гэмтлийг арилгахаар шуурхай үйлчилгээний бригадууд ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар УБЦТС ТӨХК-ийн 70047004 дуудлагын төвд нийт 20 мэргэжилтэн хэрэглэгчдийн дуудлагад хариу өгч байна.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д өглөөний 08:00 цагаас хойш 1119 хэрэглэгч хандсанаас 790 хэрэглэгчийн дуудлагад хариу өгч, нийт дуудлагын 30 орчим хувьд ачааллын улмаас хариу өгөөгүй талаар мэдээлэв.

Найрамдал зуслангийн төв байрыг 4.5 тэрбум төгрөгөөр засварлажээ
Найрамдал зуслангийн төв байрыг 4.5 тэрбум төгрөгөөр засварлажээ
 
Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ
Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.