Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор нь төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын санхүүжилтээр энэ сарын 23-нд хүүхдийн хөгжлийг дэмжих танхимуудтай болжээ. Түүнчлэн Найрамдал зуслангийн төв байрыг 4.5 тэрбум, дулааны цехийн иж бүрэн шинэчлэл, сайжруулалтыг 3.8 тэрбум төгрөгөөр хийсэн байна.
Уг санхүүжилтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны зургаадугаар сарын 1-нд Найрамдал зуслангийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ шийдвэрлэж өгчээ. Энэ онд ХНХ-ын сайдын багцаас нийт 2.1 тэрбум төгрөгөөр хүүхэд тээврийн автобусны парк шинэчлэл хийхээр болжээ.
Харин Хөгжил мэдээллийн ордон, Хараацай театрын дээвэр болон фасад иж бүрэн засварын ажил, Сансар хотхон, Сэтгэмж хотхон, Зуны гуанз, Уран бүтээлчдийн ордны дээвэр засвар, амралтын төв байрны 200 хүүхдийн иж бүрэн тавилгыг солих хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах аж.
Хүүхдийн хөгжлийг дэмжих төвүүд:
- Хүүхэд, Гэр бүл Хөгжил, Хамгааллын Ерөнхий газрын санхүүжилтээр VR төхөөрөмжөөр дамжуулан Монгол түүх, өв соёлын боловсрол олгох, эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялуулах видео контентуудыг нэвтрүүлж, амрагч хүүхдүүд зориулалтын тоног төхөөрөмж, нүдний шилээр дамжуулан үзэх боломжтой.
- Дэзэрэт олон улсын байгууллагын санхүүжилтээр сургалт, уулзалтын өрөө, тайвшруулах өрөө
- Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн санхүүжилтээр эмчийн үзлэгийн өрөө, анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх УВЧ аппарат болон бусад орчин үеийн тоног төхөөрөмж бүхий өрөө
- “Самъяа” хийдийн санхүүжилтээр “Монгол бийрэн бичгийн танхим”
- Хүүхэд, Гэр бүл Хөгжил, Хамгааллын Ерөнхий газраас энэ онд Байгалийн танхим, Амьдрах ухааны танхим, хөгжмийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд санхүүжилтийн дэмжлэг үзүүлжээ.
Эх сурвалж: Хүүхэд, Гэр бүл Хөгжил, Хамгааллын Ерөнхий газар