Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

И.БАЛЖИННЯМ: Цахим орчинд хэл ам дагуулаад байсан эм бэлдмэлүүд худалдаанд гараагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
15 минут 13 секунд

Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал И.Балжиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

--------------------

-Жил бүр л эмийн чанар, аюулгүй байдлын талаар асуудал гарах юм. Эм хангамжийн байгууллагуудын төлөөлөл “Эм” холбооны зүгээс тодруулга, тайлбар гаргасан уу?

-Судалгаа, нотолгоо, мэдлэгт суурилдаг өвөрмөц онцлогтой эм зүйн салбарын талаар хөнгөн хуумгай дүгнэлт гаргаж, олон нийтэд түгээж, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах явдал давтагдаж буйд харамсаж байна. Эмийн чанар, аюулгүй байдал, эм хангамжийн байгуул лагуудын үйл ажиллагаанд эргэлзэх байдлыг бий болгож байгаа нь энэ салбарт олон жил ажиллаж буй мэргэжилтний хувьд санаа зовж, холбооны зүгээс ч мэдэгдэл гаргасан. Шинжилгээгээр чанарын шаардлага хангаагүй гэж дүгнэгдсэн эмийн дийлэнх хувь нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн буюу шинэ бүтээгдэхүүний туршилтын болон шинээр бүртгүүлэх эмийн дээж байсан. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, зах зээлд ч гар гаагүй. Мөн эмийн найрлагад байгаа үндсэн бодисыг байх ёсгүй бодис илрүүлсэн мэтээр мэргэжлийн бус, алдаатай, туйлын хариуц лагагүй дүгнэлтийг гаргасан. Зарим эм долоо дахин өндөр үнэтэй байна гэх мэдээлэл нь хэрэглэгчдийг бухимдуулаад авсан байх. Олон улсын зарчим гэж бий. Манай улсын хувьд санхүүгийн стандартынхаа дагуу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг тогтоохдоо жигнэсэн дундаж өртгийн аргаар тогтоож байна. Эмийн үнийг ч мөн энэ аргаар л тогтоодог. Зарим эм алдагдалтай, зарим нь ашиг тай байдаг учраас ганц нэг эмийг онцлох нь зохистой биш. Тухайн компани 10 төрлийн эм оруулж ирдэг байлаа гэхэд тэдгээрийг бүхэлд нь авч үзэх хэрэгтэй юм.

-Тэгэхээр долоо дахин үнэтэй байх магад лалтай гэсэн үг үү. Монгол Улсад хэдэн нэр төрлийн эм байдаг юм бол?

-Манай улсын эмийн бүртгэлд 4300 гаруй нэр төрлийн эм бүртгэгдсэн байдаг. Монгол Ул сад зайлшгүй байх шаардлагатай эм бэлдмэл гэж байна. Түүнчлэн үйлдвэрлэгчийн тавьж буй, авахыг шаардаж буй тоонд манай улсын хэрэгцээ хүрдэггүй эм ч бий. Тухайн үйлдвэрлэгч хамгийн багадаа нэг удаагийн үйлдвэрлэлийн цувралыг ав гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл хэрэгцээнээс илүү гарсан эмийн хугацаа нь дуусвал шууд устгах болно. Зарим тохиолдолд 70-80 хувийг устгах тохиолдол ч бий. Тиймээс зарим цөөн тооны эмийн хувьд үнэ өндөр тогтоогдох нөхцөл, шалтгаан байна гэсэн үг. 100 ширхэг эм оруулж ирээд дөнгөж 20-ийг нь зараад үлдсэн 80-ыг нь устгалд оруулах бол тодорхой хэмжээний алдагдлаа шингээж, өртөг өсөх нөхцөл үүсэж байгаа юм.

-Төрөөс эмийн үнэ өртөгт зохицуулалт хийдэг үү?

-Төрийн зүгээс эмийн үнийн зохицуулалтыг хийж байгаа. Эрүүл мэндийн даатгалаар олгодог эмийн дээд хязгаарыг төр зохицуулдаг. Мөн тендерийн аргаар төрийн өмчит эмнэлгүүдэд нийлүүлэх эмийн үнийг зохицуулж байна. Эдгээр нь манай улсын эмийн хэрэглээний 35 орчим хувь болдог. Өөрөөр хэлбэл, нийт эмийн 35 хувьд үнийн зохицуулалт хийж байна.

-Эмийн бизнес хэт ашиг хөөж болдоггүй онцгой салбар гэдэг дээ?

-Тийм ээ, маш онцгой салбар. Мэргэжлийн байх ёстой. Нотолгоо судалгаанд суурилах ёстой. Эмийн бүртгэл, бүтээгдэхүүн хөгжүүлэх судалгааны дээж нь шаардлага хангахгүй гарвал дахиад л туршилт судалгаан дээрээ очдог. Цахим орчинд хэл ам дагуулаад байсан тэр эм бэлдмэлүүд зах зээлд буюу худалдаанд гараагүй гэсэн үг. Нэгэнт шаардлага хангаагүй гэж гарсан эмийг нэг жилийн хугацаанд хэлэлцдэггүй журамтай. Тэр хооронд шинэчлэл сайжруулалтаа хийнэ гэсэн үг. Импортын 80 дээжээс улсын байцаагчийн ирүүлсэн хоёр дээж шаардлага хангаагүй, өөр хоёр нь эргэлзээтэй гэж гарсан юм билээ. Бусад нь бүртгэлийн дээж байгаа юм. Эдгээр нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, зах зээлд гараагүй. Манай бүх эм хангамжийн байгууллага чанарын хяналтын тогтолцоотой. Зах зээл дэх судалгаа, тогтвортой байдлын судалгаа, гаж нөлөөний судалгаагаа хийнэ. Асуудал гарвал төрийн захиргааны байгууллагадаа мэдэгдэнэ. Улмаар төрийн захиргааны байгууллага Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдэгддэг журамтай. Түүнчлэн Монгол Улсын эмийн бүртгэл гэж байгаа. Энэ нь манай улсын чанарын хамгийн том баталгаажилтын систем, тогтолцоо. Эмийн бүртгэл бол чанарын хяналтын тогтолцооны хамгийн эхний хилийн цэрэг. Түүнийг давж орж ирсэн нь эмчилгээний практикт хэрэглэгдэнэ. Манай улсын эм бүртгэх журам нэлээн хатуу. Тухайн эм нь тухайн улсдаа эмчилгээний практикт хэрэглэгддэг байх ёстой. Эмчилгээний практикт нэвтрээд гурваас доошгүй жил болсон байх ёстой. Таван улсад бүртгэлтэй байх ёстой. Таван улсад бүртгэгдсэний дараа л манай улс бүртгэж авна гэсэн үг. Энэ мэтчилэн маш өндөр босготой.

-Ийм өндөр босготой бол хуурамч эм орж ирэхгүй юм биш үү?

-Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагууд хуурамч эм оруулж ирэх ямар ч боломжгүй юм. Харин хууль бусаар орж ирж борлуулагдаж байгаа эмийн хувьд хэлэхэд хэцүү. 2017 онд хийсэн судалгаагаар нэг л эм хуурамч гарсан. Энэ нь хууль бусаар орж ирсэн эм байсан. Түүнээс хойш дорвитой судалгаа хийгдээгүй. Хуурамч эм гэсэн нэр томьёонд бас учир бий. Хуурамч эм гэдэг нь ашиг олох зорилгоор дуурайлгаж хийсэн эм. Харин дотор нь үйлчлэгч бодис нь байна уу, байлаа ч тэр нь бага байна уу гэх зэргээр хуурамч эмийн асуудал гарна. Монгол Улсын эмийн бүртгэл нь сав баглаа боодол, шошго, үсгийн фонд, өнгө гээд бүгдийг нь бүртгэдэг. Энэ бүхнээс зөрвөл бүртгэлгүй эм гэж үздэг. Ийм хатуу шаардлагатай учраас цаад үйлдвэрлэгч нь яг манайд зориулж үйлдвэрлэлээ явуулна. Тиймээс дээр хэлсэнчлэн дор хаяж нэг цувралыг үйлдвэрлэж байж Монгол Улсад нийлүүлдэг гэсэн үг л дээ.

-Олон нийт эмийн чанар аюулгүй бай далд эргэлздэг болсон нь нууц биш. Жишээ нь, цахим сүлжээнд энэтхэг цистон зарна. Монголд зарж буй цистоноос хамаагүй сайн үйлчилгээтэй гэх зар гарах болсон?

-Сүүлийн үед эмийн чанар гэж яриад байгаа нь эмчилгээний идэвхийн асуудал юм. Ерөнхийдөө био, эм зүйн, эмчилгээний гэсэн гурван чацуу чанарын асуудал хөндөгдөнө. Эмчилгээний чанар нь дээш доошоо 20 хувийн хэлбэлзэлтэй байхыг зөвшөөрдөг. Энэтхэгийн цистон гээд байгаа нь хальсан бүрхүүлтэй байна лээ. Магадгүй үйлдвэрлэгч нь өртгөө бууруулах гээд манайд нийлүүлж байгаадаа хальсан бүрхүүлийн хийгээгүй байх. Гэхдээ энэ нь үйлчлэгч бодист нөлөөлөхгүй.

-Мэргэжилтнүүд эмийн зохистой хэрэглээг их ярьдаг. Үүнээс эмчилгээний үр дүн, гаж нөлөө шалтгаалдаг уу. Сүүлийн үед хүмүүс ургамал, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн их хэрэглэх болсон?

-Эмийн эмчилгээний үр дүнд нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл бол зохистой хэрэглээ юм. Эмч, эмийн мэргэжилтэн, хэрэглэгч гурвын хамтын ажиллагаа маш чухал байдаг. Эмийн буруу, зохисгүй хэрэглээ нь эмчилгээний үр дүнг бууруулаад зогсохгүй сөрөг үр дагаварт хүрч болно. Гаж нөлөөгүй эм гэж байхгүй, судалгаа нь байнга хийгдэж байдаг. Хэдий чинээ олон гаж нөлөө бичигдсэн байна төдий чинээ сайн судлагдсан л гэсэн үг. Ургамал ч гаж нөлөөтэй, хоруу чанартай. Манайд хоол хүнс олон төрөл байж чадахгүй учраас эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай л даа. Эрүүл мэндийн нэмэлтийг эм төстэй бол урьдчилан сэргийлэх зорилгоор, хүнс төстэй бол хүнсний нэмэлтээр хэрэглэх шаардлагатай. Түүнчлэн эмчилгээнд хамгийн их нөлөөлдөг зүйл орчин, агаарын бохирдол. Агаар салхинд гараад эм уухгүй ханиад нь эдгэсэн тухай мэдээллээ хүмүүс хуваалцах болсон. Ер нь орчны бохирдол эм бэлдмэлд их нөлөөтэй. Орчноосоо янз бүрийн өвчний эх үүсвэрийг ав даг. Мөн эмийн харилцан үйлчлэл гэж юм бий. Ямар эм хоорондоо нийцэх, үл зохилдох уу гэдгийг эмч нар маш сайн мэддэг байх ёстой. Эмийг цагаар нь уух ч чухал. 2022 онд Голланд ул сад хийсэн судалгаагаар жор бичүүлсэн хүмүүсийн 42 хувь нь яг эмчийн бичиж өгсөн жорын дагуу хэрэглэсэн гэсэн судалгаа гарсан. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж чадвал эрүүл мэндийн зардлыг 10 хувиар бууруулна гэсэн тооцоог голландчууд хийсэн байна.

-Антибиотикийг дурын эмийн сан жоргүй олгодог байсныг хязгаарласан нь эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нэг алхам болсон уу?

-Манай улсад антибиотикийг зөвхөн эмчийн жороор олгодог болсон. Бид эм чанартай, чанар гүй гээд нэг талаас нь хандаад байдаг. Гэтэл нөгөө талд нь эмийн зохистой хэрэглээ гэсэн хамгийн чухал зүйлээ алдагдуулчихсан. Хичнээн чанартай эм оруулж ирээд зөв зохистой хэрэглээ байхгүй бол тэр нь эм биш магадгүй хор болно. Тээвэрлэлт, хадгалалт, хэрэглээ, эмчийн жороор уух эсэх, эмийн хоруу чанар, гаж нөлөөний талаар огт ярихгүй байна. Жил бүрийн арваннэгдүгээр сард “Нянгийн эсрэг эмийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх” дэлхийн өдөр тохиодог. Антибиотик буюу нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээний асуудал нь сүүлийн үед Бичил биетний эсрэг эм гэж өргөн хүрээнд яригддаг боллоо. Өөрөөр хэлбэл, вирус, нян, шимэгч хорхой гээд бүгдийг нь оруулаад “Бичил биетний эм” гэх болсон. 2050 он гэхэд дэлхий нийтээрээ антибиотикийн хомс долд орно гэсэн судалгаа байдаг. Дэлхий нийтээрээ замбараагүй хэрэглэсээр байгаад антибиотикийн нөөцгүй болж байна. Дэлхийн хэмжээнд 17 антибиотикт л хөгжүүлэлт хийж байна. Ер нь антибиотик эмчилгээ улам хумигдаж байна л гэсэн үг. Түүнчлэн мал эмнэлгийн практикт антибиотикийг маш их хэрэглэдэг болсон. Тэгэхээр зөвхөн эм чанартай байх асуудал биш болчихлоо. Антибиотиктой мах, сүү хэрэглэж байгааг ч бас хянах хэрэгтэй.

-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар үр дүнд хүрэв?

-Эм хангамжийн салбарын хөгжлийн бод ло-гыг тодорхойлох, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулагдсан. Хараахан хүссэн хэмжээнд хүртэл ажиллаж чадахгүй л байна. Байгуулагдаад хоёр жил гаруй л болж байна. Энэ хоёр жилд хөлөө олно гэдэг хэцүү. Боловсон хүчнээ байнга сургаж, эм хангамжийн салбарт мөрдөгдөж байгаа стандартуудад байнгын хяналт, тогтмол сайжруулалт, хэвшсэн үйл ажиллагаа явагдаж байж л чанартай бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээ яригдана. Эм хангамжийн салбар байнгын чанарын хяналт баталгаажилт шаарддаг, хүний эрүүл мэндтэй холбоотой салбар учраас маш онцгой, судалгаа, нотолгоо, сургалт, мэргэжил, мэдлэгт асар их зардал зориулагддаг бизнес. Ашиг гэхээсээ илүү хариуцлага өндөртэй салбар. Бид салбарын хүрээнд 2023 оныг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, дэмжих жил болгон ажиллалаа. Холбооны зүгээс ч, эм хангамжийн салбарынхан маань ч хийх ёстой ажлаа хийсээр ирлээ. Харин төрөөс дэмжлэг байхгүй, төрийн зүгээс хамтарч ажилласан томоохон ололт дэвшилт гэх зүйл одоогоор анзаарагдахгүй байна. Харин энэ 2024 онд эм хангамжийн салбарын гол эх хууль батлагдах ёстой. 2023 оны байдлаар манай улсад тусгай зөвшөөрөл бүхий 46 эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэр, 528 ханган нийлүүлэх, 2800 орчим эмийн сан, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага үйл ажиллагаагаа явуулж, 20 мянга шахам хүн ажиллаж байна. Хүн амыг чанарын баталгаатай эмээр хангах үйл ажиллагааг нуруундаа үүрч байгаа эм хангамжийнхны талаар нотолгоо, судалгаанд суурилсан бодит мэдээллийг хүргэх нь нэн чухал юм. Мөн хууль ёсны үйл ажиллагааг хууль бус худалдаанаас ялгаж салгаж ойлгох нь зүйтэй байна.

Эх сурвалж: Unuudur.mn

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.