Америкийн кино урлагийн академийн “Оскар”-ын шагнал гардуулах 96 дахь удаагийн наадам Лос-Анжелес хотод боллоо.
Энэ удаагийн наадмыг комедиан Жимми Киммел хөтлөн явуулсан бөгөөд тус наадмын Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчнээр "Oppenheimer" киноны гол дүр болох жүжигчин Киллиан Мерфи тодорсон бол Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчнээр "Poor Things" киноны жүжигчин Эмма Стоун шалгарлаа.