Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнэ: Шагнал гардуулж, өвс, боорцог тарааж байгаа нь сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Их хэмжээний цас орсны улмаас 192 суманд зуд болж буй. Улмаар Засгийн газрын сайд гишүүд, төрийн удирдах албан тушаалтнууд хөдөө орон нутагт ажиллаж байгаа юм.

Харин сайд, дарга нар ийнхүү орон нутагт өвс тарааж буй нь Сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл гэж АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ "Шагнал гардуулж, өвс, боорцог тарааж байгаа нь сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл. Хууль гэж байдаг бол МАН-ын сайдууд УИХ-д дэвших эрхгүй болж байна.

Сайд, дарга, хоёр намын горилогчид өвс үүрээд л хөдөө орон нутгийг зорилоо. Сонгуулийн жил биш байсан бол тэд очихгүй шүү дээ. Сонгуулийн хуулиа зөрчиж байна. Хэрвээ тэд нэр дэвшвэл би бас нэр дэвшинэ. Барьцана шүү" хэмээлээ.

Цасанд суусан 2 дуудлагаар 7 иргэнийг авран хамгаалжээ
Цасанд суусан 2 дуудлагаар 7 иргэнийг авран хамгаалжээ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.