Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малдаа гараад сураггүй болсон Дорнод аймгийн хоёр иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгөв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Төв аймгийн Эрдэнэсант суманд төөрсөн малчныг эсэн мэнд олжээДорнод аймаг, Чойбалсан сум Энгэр шанд багийн “Гоожуур”, Сүмбэр багийн “Дэлгэрмөнх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 85 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ энэ сарын 17-ны 12:00 цагийн орчим тус сумын харьяат малчин "З" малдаа мотоциклтой яваад, мөн өдрийн 15:00 цагийн орчим тус сумын харьяат малчин "Э" малдаа морьтой яваад тус тус сураггүй болсон тухай дуудлага тухайн өдрийн 19:35 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Чойбалсан сумын мэргэжлийн ангийнхан малчин З /33 настай, эрэгтэй/, Ц /32 настай, эрэгтэй/ нарыг 17-ны өдрийн 20:05 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:50 цагт малчин З-ыг гэрээс нь урд зүгт 3 км-т “Дэлгэрмөнх” гэдэг газраас эсэн мэнд, малчин Ц /32 настай, эрэгтэй/-ыг 18-ны өдрийн 11:58 цагт гэрийн баруун урд зүгт 8 км-т “Булуувч” гэдэг газраас малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Малчин айлын өвөлжөө шатаж, 8 бог мал хорогджээ
Малчин айлын өвөлжөө шатаж, 8 бог мал хорогджээ
 
Дүнжингаравын уулзвар дахь дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэд маргааш мэдээлэл хийнэ
Дүнжингаравын уулзвар дахь дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэд маргааш мэдээлэл хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.