Засгийн газраас зудын эрсдэлийг бууруулахаар баг бүрэлдэхүүнүүд орон нутагт ажиллаж эхэллээ. Яг одоо ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан баруун аймгуудад нөхцөл байдал нэн хүндэрсэн сум, багийн малчдад үнэ төлбөргүй өвс, тэжээл, хүнсний багц болон эрүүл мэндийн тусламж хүргэхээр хөдөллөө.
Энэ удаа нийт аймаг, сумдад улсын нөөцөд байгаа 6000 орчим тонн өвс тэжээл, орон нутгийн нөөцөд байгаа 20 мянган тонн өвс тэжээлийг зуданд нэрвэгдэж буй малчин өрхүүдэд хүргэх юм. Цаашид нийт малчин өрхөд хүчит тэжээлийн буудай, тэжээлийн будаа өгөхөөр төлөвлөж байна.