Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүрэг архины хамааралтай иргэдэд чиглэсэн “ зорилтот хүн- зорилтот өрх“ нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Сонгинохайрхан дүүрэг архины хамааралтай иргэдэд чиглэсэн "Зорилтот хүн- Зорилтот өрх" нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ.

Энэхүү нэгдсэн арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, тус дүүргийн цагдаагийн газраас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, хороодын хамтарсан баг, Нийгмийн хамгааллын тусгай төв болон Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна.

Дүүргийн нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг гэмт зан үйлээс татгалзуулах, хохирогчийг шаардлагатай тусламж, үйлчилгээнд холбон зуучлах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архины хамааралтай иргэдэд чиглэсэн нөлөөллийн зорилтот арга хэмжээг зохион байгуулахаас гадна иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хандлага, үйлдэлд уриалах зорилготой юм.

Энэхүү " ЗОРИЛТОТ ХҮН- ЗОРИЛТОТ ӨРХ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус дүүргийн 200 орчим орон гэргүй иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо болон сүрьеэгийн идэвхтэй илрүүлэгт хамрууллаа.

“Бидний ирээдүй - Бидний хариуцлага“ аяны хүрээнд бага ангийн сурагчдын дунд “ногоон гэрэл - цагаан шугам“ тэмцээнийг зохион байгууллаа
“Бидний ирээдүй - Бидний хариуцлага“ аяны хүрээнд бага ангийн сурагчдын дунд “ногоон гэрэл - цагаан шугам“ тэмцээнийг зохион байгууллаа
 
Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ
Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.