Хянан шалгах түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь сонсгол Төрийн ордонд эхний өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Түр хорооны дарга Б.Энхбаярын асуултад дараах хариултыг өгөв.
- Б.Энхбаяр: Нүүрсний сонсгол болоод 5 дахь хоног дээр туслахаа чөлөөлсөн байна, юунд нь сандрав.
- Ш.Адьшаа: Б.Энхбаяр аа, чи сандраад байгаа юм биш үү, Ш.Мөнхцэцэгийг Англи, Орос хэлний онцгой орчуулга бүсгүй учраас зөвлөхөөр томилсон. Ийм утгагүй юмаар яллах ажил явуулж болохгүй. 1937 он биш ээ, Б.Энхбаяр аа.