Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны Төлөөлөгчдөөр ахлуулсан Ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 28 сургууль, 64 цэцэрлэг буюу нийт 90 гаруй байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэлх хугацаанд бүсчлэн зохион байгуулж дууслаа.
Хяналт шалгалтын ажлаар сургалтын гадаад, дотоод орчны тохижилт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрүүл ахуй, ариун цэвэр, анги танхимын камержуулалт, ашиглалт, сургуулийн хүүхэд хамгааллын багын үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын тайлан, салбар дундын зохицуулалт, хүүхэд хамгааллын чиглэлээр хороотой хамтран ажилласан байдал, эцэг эхийн оролцоо, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хууль бус төлбөр хураамжийн асуудал, хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилт, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний хангамж, эрүүл ахуй, илчлэг норм хэмжээ, хүнс нийлүүлэгч аж ахуйн нэгжийн үйлчилгээний чанар, хүртээмж, сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг цогц асуудлуудыг хянан шалгаж, үнэлж, дүгнэлээ.
Хяналт шалгалтын мөрөөр цаашид анхаарч ажиллах, ажилдаа тусган хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг Ажлын хэсгийн зүгээс байгууллага бүрт хүргүүлж ажиллах бөгөөд нэгдсэн дүнг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулах юм.