Сонгинохайрхан дүүргийн хороодын иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны дарга нарыг чадавхжуулах, төрийн анхан шатны үйлчилгээ, үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлын хүрээнд тэдэнд төсвийн ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоотой төсвийн төсөл боловсруулах, орон нутгийн төсвийг төлөвлөх, удирдах, зохион байгуулахад хяналт тавих мэдээллийг өгөх зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Нийгмийн эгэх хариуцлага ба төсвийн удирдлага, хяналт, хариуцан тайлагнах механизм” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтыг “Иргэний засаглал” ТББ-ын тэргүүлэгч гишүүн, дэлхийн банкны зөвлөх Н.Амгаланбаатар, сургагч багш Г.Түвшинбаатар нар удирдан явууллаа.