Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Хөдөөг хөгжүүлж, иргэдийг орон нутагт амьдрах боломжоор хангана

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 8 секунд

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академи, УИХ дахь МАН-ын бүлэг хамтран “Хот хөдөөгийн хөгжил 30 жилд: Ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.12.01/ Төрийн ордонд зохион байгууллаа. УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ,

“Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан зургаан зорилтын нэг нь Хот хөдөөгийн сэргэлт юм. Сэдвийн хүрээнд бид өнгөрсөн 30 жилд ямар ололт амжилт, алдаа дутагдал байсан, цаашид хот хөдөөг ижил түвшинд хөгжүүлэх ямар гарц шийдэл байгаа талаар өнөөдрийн хэлэлцүүлгээр ярилцах юм. Хэлэлцүүлэг цаашдын хөгжлийн олон асуудлын гарц шийдлийг олоход тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэдэгт итгэж байна. Өнгөрсөн гучин жилийн хамгийн том алдаа нь нийслэлдээ бүх ачааллыг төвлөрүүлсэн явдал юм. Тодруулбал,

Хүн амын 46.7 хувь, ААН-үүдийн 70.4 хувь нь төвлөрсөн хотод бид амьдарч байна. Үүнээс гарах гарц нь хөдөөг хөгжүүлэх, иргэдийг орон нутагт амьдрах боломжоор хангасан хотуудыг байгуулах юм. Тиймээс энэ чиглэлээр УИХ, Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал,

Хууль эрхзүйн орчинг бий болгох, дэд бүтцийг хөгжүүлэх асуудал юм. Ирэх жилийн төсвийг батлахдаа орон нутгийн хөгжлийг дэмжсэн дэд бүтцийг бий болгохоор тусгалаа. Өмнө нь тойргууддаа төсөв хуваарилдаг байсан бол энэ удаа аймаг, орон нутаг, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн томоохон төслүүдийг баталсан. Мөн иргэд орон нутагтаа амьдрах нөхцлийг сайжруулж, их дээд сургуулиудыг шилжүүлэх зэрэг асуудлыг хэрэгжүүлж эхэлсэн" гэдгийг онцоллоо.

Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
 
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.