Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИЦББХ: Старт-ап компаниудад зориулсан тусгай бүс байгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 40 секунд

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Бизнес , Инновац хөгжлийн газар нь монгол залуусын оюун ухаан шингэсэн инновацлаг төслүүдийг дэмжиж, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь дотоод, гадаадын зах зээлд сурталчлах, бизнесийн таатай орчин, инновацын экосистемийг бүрдүүлэхэд төрийн оролцоо, чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нэг жилийн өмнө тус газрын удирдлагуудтай уулзаж, старт-ап компаниудаа дэмжих, нийслэлийн тулгамдсан асуудлуудад технологийн шийдлүүдийг ашиглах талаар санал солилцож, чиглэл өгч байлаа.

Харин өнөөдөр үр дүнтэй нь танилцаж тус байгууллагын инновацын төв/Innovation Hub/-д ажиллаж , тэнд үйл ажиллагаагаа явуулж байгаа старт-ап компаниудтай уулзалт хийн, санал солилцсон байна.

  • Улаанбаатар инновацын төв нь 2018 онд байгуулагдсанаас хойш нийт 83 гарааны компанийг бойжуулж үүнээс 37 нь бие даасан компани болж, дотоод, гадаад зах зээлийн үнэлгээ нь 120 тэрбум төгрөгт хүрчээ. Аялал жуулчлалын салбар дахь виртуал үйлчилгээ, такси үйлчилгээний “Share” хувилбар /carpool/, түгжрэлийг мэдээлэх хиймэл оюун ухаан, хүүхэд хүргэлтийн систем, төрийн үйлчилгээний ухаалаг чатбот, ерөнхий боловсролын сургуулийн виртуал хичээл, нөлөөллийн инновац /influencer innovation/зэрэг олон сонирхолтой төсөл, хөтөлбөрүүдийг тус төвд бойжуулж байна.
  • Тус байгууллага нийслэлд тулгамдсан асуудлуудыг шийдэхэд “Google” компанитай хамтран ажиллахаар болсон мэдээг дуулгаж байв. Харин өнөөдрийн байдлаар “Google map” системд Улаанбаатар хотын автобусны 108 маршрут, 29378 метр шинэ зам, гүүр, 37764 метр дугуйн зам, 29108 барилга байгууламжийг шинээр нэмж оруулжээ. Тун удахгүй нийслэлийн иргэд “Google map”-аас суух автобусаа хаана явааг бодит цагийн горимоор хардаг болно гэв.

Инновацын экосистемийг бүрдүүлэхэд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагаа маш чухал. Цаашид хууль, эрхзүйн орчныг сайжруулж, старт-апуудад зориулсан тусгай бүс байгуулах, татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлтөөр дэмжих зэргээр УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос бодлогын зохицуулалтыг хийж ажиллана гэдгээ байнгын хорооны дарга илэрхийллээ.

УИХ-ын дарга төсвийн дараагийн хэлэлцүүлгүүдэд ОРОЛЦОХ УУ
УИХ-ын дарга төсвийн дараагийн хэлэлцүүлгүүдэд ОРОЛЦОХ УУ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.