Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу хамгийн чухал хэлэлцүүлгээ өчигдөр УИХ хийж, гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ. Энэ үеэр Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн төсөвт 202 төсөл арга хэмжээг дахин шинээр нэмж санхүүжүүлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус төсөл арга хэмжээнүүд нь Төрийн Хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байна хэмээн үзэж, УИХ-ын дарга Г.Занданшатар санал хураалтыг удирдах боломжгүй хэмээн мэдэгдэж, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар хурлыг үргэлжлүүлсэн. Түүний энэ үйлдлийг НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох санаачилгыг УИХ дээр дэмжээгүйтэй холбож үзэж болно. Ийнхүү тэрбээр парламентынхаа төсөв баталж буй үйл явцыг хууль зөрчсөн гэж дүгнэсэн тул төсвийн дараагийн шатны хэлэлцүүлгүүдийг даргалахгүй бололтой.
УИХ-ын дарга төсвийн дараагийн хэлэлцүүлгүүдэд ОРОЛЦОХ УУ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.