Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баяр: УИХ-ын дарга би үүнийг хэлэлцэхэд оролцохгүй, миний орлогч оролц гэснийг ойлгосонгүй. Би зөрчихгүй, чи зөрч гэж байгаа юм уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн/ өнгөрөгч Мягмар гарагт Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж, төсөвт 202 төсөл арга хэмжээг дахин шинээр нэмж санхүүжүүлэх саналын томъёоллыг оруулж ирсэн.

Үүнийг өчигдөр УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн бөгөөд тус төсөл арга хэмжээнүүд нь Төрийн Хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байна хэмээн үзэж УИХ-ын дарга Г.Занданшатар санал хураалтыг удирдах боломжгүй хэмээн мэдэгдэж, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар хурлыг үргэлжлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр "Зөв. Төсвийн хэмнэлтийн тухай хууль зөрчсөн төсөв хэлэлцэж болохгүй гэж. Гэтэл УИХ-ын дарга би үүнийг хэлэлцэхэд оролцохгүй, миний орлогч оролц гэснийг ойлгосонгүй. Би зөрчихгүй, чи зөрч гэж байгаа юм уу. Хурлын дарга илэрсэн дутагдал зөрчлийг арилгаад ир гэж үүрэг өгөх нь түүний үүрэг бус уу. Нутгархаад байсан юмгүй шүү" гэв.

Эрдэнэсант сумын ЭМТ-д шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өглөө
Эрдэнэсант сумын ЭМТ-д шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өглөө
 
М.Нарантуяа-Нара: Нийгмийн даатгалын сангийн мөнгө эзэн биегүй, нам улс төрийн эвслийн эрх мэдэлтэн өөрсдийн дурын банканд байршуулдагт ямар ч хариуцлага тооцдоггүй