БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд болж байна. IV наадамд 44 орны 3780 тамирчин спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдөхөөр хуран чуулсан бөгөөд манай улсаас спортын 14 төрөлд 68 тамирчин оролцож байна. Энэ нь Азийн зуны спортын пара наадамд хамгийн олон монгол тамирчин оролцож буй аж.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр, МҮПХ-ны ерөнхийлөгч Д.Нямхүү, БТСУХ-ны Азийн паралимпын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Спорт ба Эмэгтэйчүүд комиссын дарга Насанбатын Оюунбат нарын хүндтэй эрхмүүд оролцсон юм.