Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох саналыг УИХ-аар хэлэлцүүлэхэд 8000 хүний санал үлджээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 23 секунд

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулсан.

Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш зургаан хоногийн хугацаанд 92.168 гаруй мянган иргэн дэмжин саналаа өгчээ.

D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм.

Tsingtao Brewery компани интернэтэд тарсан ажилтан нь пиво руу шээж буй дүрс бичлэгийн мөрөөр шалгалт эхлүүлжээ
Tsingtao Brewery компани интернэтэд тарсан ажилтан нь пиво руу шээж буй дүрс бичлэгийн мөрөөр шалгалт эхлүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.