Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох саналд 87.418 хүн саналаа өгчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулсан.

Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш тав хоногийн хугацаанд 87.418 гаруй мянган иргэн дэмжин саналаа өгчээ.

D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм.

Татар ирэх сарын 10-нд симфони оркестртой хамтран “UG Arena”-д тоглолтоо хийнэ
Татар ирэх сарын 10-нд симфони оркестртой хамтран “UG Arena”-д тоглолтоо хийнэ
 
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.