2003 онд байгуулагдсан "Татар" хамтлаг 20 жилийн ойн баяраараа МУСТА болж, 43.000 үзэгч сонсогч фэнүүдийнхээ хамтаар Төв цэнгэлдэх хүрээлэнг дүүргэсэн түүхэн тоглолтыг хийсэн.
Тэгвэл тэд Монголд анх удаа симфони оркестртой хамтран “UG Arena”-д ирэх сарын 10-нд ЧӨЛӨӨТ УРЛАГ ба СОНГОДОГ УРЛАГИЙГ хослуулан тоглолт хийхээр болжээ.
Тоглолтод тэдний хит болсон 31 дуу дуулагдана.