Дорноговь аймгаас УИХ-д сонгогдож, өдгөө Хот хариуцсан сайдад нэр нь яригдаж байгаа Б.Дэлгэрсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа Дорноговь аймгийн камержуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Миний бие 2017 онд Дорноговь аймгийг бүрэн камержуулсан. Нийт 32 байршилд 69 камер бий. Цаг агаарын нөхцөл байдлаас болж, камер бүдгэрсэн, эвдэрч гэмтсэн асуудал гарсан юм байна.
Тиймээс одоо камерын шинэчлэлт хийх асуудлыг нэн тэргүүний асуудал гэж ойлгож байгаа. Сураггүй болсон охиныг эрэн хайх ажиллагааны мэдээллийг цаг алдалгүй авч, байнгын холбоотой байгаа. Сэжигтнийг өчигдөр бүрэнхий болж байхад Цогтцэций сумын гуанзнаас барьсан. Авдрантын шоронд 12 жилийн ял эдэлсэн этгээд байсан байна лээ. Сэжигтэн газраа зааж өгнө гэсэн. Би хувиасаа онгоцны зардлыг гаргасан. Би өөрөө хуульч хүн. Болдог бол ийм улсуудыг цаазаар авах ёстой гэж бодож байна" гэлээ.