Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн эзэмшлийн талбайн шарилж устгах ажил эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд
ХЗДХЯ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Ялын үр нөлөөг дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаалын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нийслэлийн нийтийн эзэмшлийн талбайн шарилж устгах ажлыг эхлүүллээ.

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, харшлаас урьдчилан сэргийлэх, иргэдийг эрүүл, ногоон орчинд зорчих, зугаалах орчныг бүрдүүлэх, шүүхээс оногдуулсан ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилготой энэхүү ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байгаа юм.

Нэг сарын хугацаанд үргэлжлэх уг ажилд хорих ял эдэлж буй хоригдол, нийтэд тустай ажил хийлгүүлэх ял шийтгүүлсэн ялтан, баривчлагдсан этгээдүүдийг татан оролцуулж байна.

Одоогийн байдлаар Баянгол дүүрэг XVI хороо Баруун дөрвөн замаас Гэсэр сүм хүртэл далан дагуу болон Сонгинохайрхан дүүрэг, II, III, VII, XIX хорооны нутаг дэвсгэрийн нийт 12 га талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлээд байна.

Уг ажлыг өнгөрсөн онд улсын хэмжээнд зохион байгуулж, 320 га талбайн шарилж, зэрлэг ургамал устгаж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, зорчих таатай орчныг бүрдүүлж байжээ.

Цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч байна
Цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.