Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бурхан буудай уулыг төрийн тахилгат хайрхан болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Говь-Алтай аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам энэ жил тохиож буй бөгөөд дөрвөн өдрийн турш үргэлжилж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулыг төрийн тахилгат хайрхан болгожээ. Уг зарлигийг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал танилцуулав. Зарлигт,

Үндсэн хуулийн 34.1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.1, Соёл өвийг хамгаалах тухай хуулийн 11.1.3 дахь заалтыг тус үндэслэн зарлиг болгох нь:

  1. Говь-Алтай аймгийн нутагт орших Бурхан буудай уулыг төрийн тахилагтай болгох,
  2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн 2022 оны 28 дугаар зарлигаар баталсан төрийн тахилгатай уул хайрхныг тахих уул хайрхны хуваарьт оруулахыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарт үүрэг болгосугай
  3. Бурхан буудай уулын унаган төрх, ургамал амьтныг хайрлан хамгаалах, түүх соёлын дурсгалыг судлан шинжлэх, сурталчлан таниулах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг нутгийн удирдлага, холбогдох шатны байгууллага, нутгийн иргэдэд уриалсугай" хэмээжээ.

Бурхан буудай уул нь Монгол Алтайн уулын хээрийн дэд мужид багтдаг. Ноён оргил нь 3,765 метрийн өндөрт орших мөнх цастай уул юм. Бурхан буудай уулнаас Урд, Дунд, Хойт, Уст чацран гол эх авч урсдаг. Байгалийн өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч байжээ.

МЕТРО ХОТ: “Инфлүүнсэр“ гэх тодотголтой сошиал олны танилуудад “ХҮНЛЭГ“ сэтгэл хэрэгтэй байна
МЕТРО ХОТ: “Инфлүүнсэр“ гэх тодотголтой сошиал олны танилуудад “ХҮНЛЭГ“ сэтгэл хэрэгтэй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.