Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: “Инфлүүнсэр“ гэх тодотголтой сошиал олны танилуудад “ХҮНЛЭГ“ сэтгэл хэрэгтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 34 секунд
Caption

ИНФЛҮҮНСЭР буюу нөлөөлөгч гэх тодотголтой сошиал хаягтаа олон дагагчтай, алдар цуутай олны танил хүмүүс...

Бидний амьдарч буй эх дэлхий техник, технологи, шугам сүлжээний дэвшил гайхалтай хурдан өсөж, тэр хэрээр нөлөөллийн маркетинг уламжлалт байдлаа хэдийн алдан, нэр нөлөө бүхий хүмүүс хувийн сошиал хаягаараа дамжуулан олон нийтэд нөлөөлдөг болоод бишгүй хугацаа өнгөрлөө.

Монголчууд сошиал медиад бүрэн живсэн гэж хэлэхэд хэлсдэхгүй. Гудамжаар алхаж яваа 10 хүн тутмын 8 нь ухаалаг гар утсаа ширтэж явна.

Ялангуяа залуучууд олны танил хүмүүсийг дагаж, тэдний эдэлж, хэрэглэж байгаа бүхнийг сохроор худалдан авч аливаа зүйлд бодитоор хандах магадлал эрс буурдаг. Үүнд масс нь тэр чигээрээ мэдээллээ нягтлах чадамжгүй байгаа нь тодорхой хэмжээгээр нөлөөлнө.

Үүнийг нь далимдуулан нөлөөлөгч гэх зарим хүмүүс нэг ч удаа хэрэглэж үзээгүй бүтээгдэхүүнээ сошиал хаягаараа сурталчилж амархан аргаар ашиг олчихдог. Тэгээд мөнгө санхүү, сэтгэл зүй бүр цаашлаад эрүүл мэнд, амь насаараа хохирч үлдсэн иргэд хаана хандахаа мэдэхгүй хоцордог нь нууц биш.

Бид бүгдэд л тохиолддог зүйл. Зөвхөн тэдний сурталчилж байгаа зүйлд биш амттай хоол идэж байгаа, гадаадаар аялаж байгаа, үнэтэй брэндийн хувцас, хэрэглэл авч байгаа зургаа сошиал хаягтаа хийснийг нь хараад "Би ч бас хүсэж байна" гэж дотроо боддог. "Gen-Z" үеийнхний ихэнх нь нөлөөлөгч буюу удирдагч болох хүсэлтэй. Яагаад гэж үү? Мэдээж сошиал хаягаараа даган дуурайдаг нөлөөлөгч нь жинхэнэ утгаараа нөлөөлсөн хэрэг. Тэд л зөвхөн сайхан амьдарч, хамгийн сайн гэсэн бүхнийг эдэлж хэрэглэж байгаа нь залуу үеийнхэнд хүчтэй нөлөөлсөн нь энэ л дээ. Бүр сүүлдээ даамжраад өөрийгөө голох, өөртөө сэтгэл хангалуун бус болох гэх мэт сэтгэл зүйн асуудлууд гарч ирнэ. Гэхдээ энэ бол инфлүүнсэрүүдэд хамаатай асуудал биш.

MPA.MN

Тиймээс инфлүүсэрүүд олон нийтэд шууд нөлөөлж байгаа боломжоо зөвөөр ашиглаж хүнлэг сэтгэлээр хандах нь зүй. Олон дагагчийнхаа ачаар аливаа нэг байгууллагатай гэрээ хийж ямар ч үр дүнгүй сурталчилгааг хийнэ гэдэг хүний амьдралаар тоглохтой ялгаагүй зүйл.

Мэдээж мундаг, мэдлэг боловсролтой хүнийг даган дуурайж тэднээс үлгэр дуурайлал, урам зориг авна гэдэг байж болох л зүйл. Гэвч тухайн хүний өссөн орчин, амьдарлын боломж, хүсэл зорилго, мөрөөдөл, нийгмийн байр суурь таныхаас өөр тул та хөндлөнгийн хүний амьдралыг бүтээх биш өөрийгөө хайрлаж, өөрийнхөө цор ганц гайхалтай амьдралыг бүтээгээрэй.

Эцэст нь хэлэхэд, нөлөөлөгчид нь аливаа сурталчилгаанд өндөр цензур тогтоож, иргэд нь өөрийн амьдралыг өөрийн ухаанаар шийдэж бодит зүйлд ач холбогдох шаардлагатай байна.

Т.Баярхүү: Хэт халалтын дараа хүчтэй аадар бороо орж, уулын болон уруйн үер бууж байна
Т.Баярхүү: Хэт халалтын дараа хүчтэй аадар бороо орж, уулын болон уруйн үер бууж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.