Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн Засаг даргын дэргэд эрдэмтдийн зөвлөл байгуулах санал гаргав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар усны салбарын инженерүүд, эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай зөвлөлдөх уулзалт хийлээ. Энэ үеэр үерийн усны нөхцөл байдал, үерийн даланг хааж барьсан барилга, байгууламжийг цаашид хэрхэх чиглэлээр санал солилцсон юм.

Улаанбаатар хотын ерөнхий инженер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Засаг даргын дэргэд эрдэмтдийн зөвлөл байгуулах саналтай байгаагаа уламжилсан юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Улаанбаатар хотын хэмжээнд бараг бүх амнаас булаг гарч байна. Цаашид усан сан байгуулах, саарал усыг ашиглах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа. Санхүүгийн зөв механизм байх ёстой. Үүний тулд төлөвлөлтийг сайн хийх хэрэгтэй” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Өнөөдөр үүссэн энэ асуудал бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд үүссэн балаг. Иймээс сайн төлөвлөгөө боловсруулж, ирээдүйд дахиж ийм нөхцөл үүсэхээс сэргийлэхийн төлөө ажиллах ёстой. Өчигдрийн орсон бороо зам, замын байгууламжид дүн тавилаа. Ус зайлуулах шугам сүлжээ хангалттай хэмжээнд байхгүй байна. Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн олон хотод нөлөөлж байгаа. Цаашид үер усны аюул болохыг үгүйсгэхгүй. Засаг даргын хувьд усны салбарын эрдэмтэд, инженерүүдийнхээ санал бодлыг сонсож, хамтран ажиллана” хэмээн онцолсон юм.

З.Батбаяр: Хууль зөрчсөн бол барилгыг буулгаж, зардлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх ёстой
З.Батбаяр: Хууль зөрчсөн бол барилгыг буулгаж, зардлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх ёстой
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.