"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатыг хүнийг санаатай алах, худал мэдээлэл тараах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх зүйл ангиудаар шалгаж байсан. Тэгвэл мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Харин түүний өмгөөлөгч О.Батсүх "Л.Чинбат нь морьтой хүнийг дайрч унагаагаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.Тэр хүмүүс “Гацуурт” ХХК-ийн адууг дур мэдэн тууж явсан. Өчигдөр буюу 2023.06.14-ний өдөр “Гацуурт” ХХК өөрийнхөө адуунуудыг хашаа руугаа аваачиж хаших гэж байсан боловч үл таних хэсэг этгээд ирж Гацуурт ХХК-ийн ажилчдыг зодож танай адууг Сэлэнгийн нутаг дэвсгэр рүү оруулахгүй хэмээж, улмаар компанийн нэг ажилтны гарыг хүнд гэмтээж хугалсан" гэх мэдээллийг өгсөн байдаг.