Яруу найрагч Ц.Хуланд холбогдох шүүх хурал өнөөдөр болсон. Шүүхийн гадна зарим иргэд түүнийг суллахыг шаардаж жагссан. Гэтэл энэ үеэр нэгэн иргэн шүүх рүү архи авч орохыг завдсан бөгөөд "Шүүгчийн туслах" архинд гүйлгэж байна гэх мэдээлэл тархсан.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн архи авч орохыг завдсан иргэн шүүгчийн туслах О-гийн дадлагажигч оюутан байсан гэнэ. Улмаар түүнтэй уулзахаар орохдоо Jagermeiter /ногоон шилтэй/ 1ш, Rosso noblle /Хар бараан шилтэй/ 1ш, Bickford 2ш, Redbull 1ш, Kowar 1ш, Rice back ундаа 1ш тус тус шүүхийн байгууллагад нэвтрүүлэх гэж байсныг цагдаагийн байгууллагын алба хаагчид таслан зогсоосон аж.
Тиймээс тухайн дадлагажигч оюутан гэх Б-г ямар зорилгоор дээрх хориглосон эд зүйлийг шүүх рүү авч орох гэж байсныг холбогдох байгууллагуудаас тодруулан ажиллаж байгаа юм байна.