Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв цэвэрлэх байгууламжийн хоёр станц усанд автаж, аваарын горимд шилжүүллээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 24 секунд

Дөрвөн өдрийн турш үргэлжлэн орсон ус ихтэй борооны улмаас Нийслэл хот өчигдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй юм.

Тэгвэл Нийслэлчүүдийн бохирын усыг татаж, хог, лагаас салгах, тунгааж саарал усыг шүүх зориулалттай Төв цэвэрлэх байгууламжийн бохирын ус хүлээж авдаг хоёр станц усанд автсаны улмаас аваарын горимд шилжжээ.

Цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр /м3/ ус хүлээн авах хүчин чадалтай бол урд шөнийн байдлаар 212 мянган шоо метр ус хуримтлуулжээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар цаашид ус ихтэй бороо үргэлжлэн орвол станцууд ачааллаа дийлэхээбайж, цахилгааны саатал үүссэн тохиолдолд ажиллагаа зогсож, онцгой нөхцөл байдал үүсэхийг сануулж байна. Мөн өчигдрөөс эхлэн нэмэлт хүч гарган 24 цагаар ажиллаж эхэлжээ.

Дашрамд мэдээлэхэд, Шинээ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил дуусаагүй тул ирэх онд ашиглалтад орохоор байгаа аж. тус цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор хоногт 250 мянган шоо метр бохирын ус хүлээн авах хүчин чадалтай болох ажээ.

ГЭМТ ХЭРЭГ: Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 77 хүүхэд хохирсноос гурав нь нас баржээ
ГЭМТ ХЭРЭГ: Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 77 хүүхэд хохирсноос гурав нь нас баржээ
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй