Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Үерийн усыг соруулж, аюулгүй байдлыг хангасны дараа хүчдэлийг залгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас зарим байршлуудад цахилгаан хязгаарласан.

Тэгвэл өнгөрсөн шөнийн байдлаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны “Натур”, “Сэлбэ” хотхон орчмын 19 дэд өртөөний 4938 хэрэглэгчийн хүчдэлийг ОСНААУГ-тай хамтран залгасан. Мөн зуслангийн бүсийн Хуурай мухарт унасан хоёр тулгуурыг босгосон бөгөөд нийт 27 дэд өртөөний 5835 хэрэглэгчийн хүчдэлийг залгасан байна.

Тэгвэл бид “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас хүчдэл залгаагүй байршлуудын мэдээллийг тодруулахад, "Өнөөдөр өглөөний 07:00 цагийн байдлаар таван дүүргийн есөн хорооны 34 дэд өртөөний 5481 хэрэглэгчийн хүчдэлийг залгаагүй байна. Үүнээс ерөнхий щит болон хувийн эзэмшлийн тоноглол усанд орсон 22 дэд өртөөний 5144 хэрэглэгч байгаа. Эдгээр байршлын усыг соруулж аюулгүй байдлыг хангасны дараа хүчдэлд залгана" гэх мэдээллийг өглөө.

Ахуйн хэрэглээний хийн баллон дэлбэрч, хоёр иргэн түлэгджээ
Ахуйн хэрэглээний хийн баллон дэлбэрч, хоёр иргэн түлэгджээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.