Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: ҮАБЗ-өөс англи хэлийг үндсэн гадаад хэл байж болохгүй гэсэн зөвлөмж огт гаргаагүй. Үндсэн гадаад хэл бол англи хэл байна харин бусад хэлийг сонгон судалж болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 12 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Хөрөнгө оруулалтын хуулийг дагаж Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дагаж ирсэн. Үүнд гадаадын хөрөнгө оруулагчид 100 хүртэлх жилээр газар ашиглуулна гэдэг асуудал дээр маргаан үүсээд байна?

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр долоо хоногт хэлэлцэх асуултын жагсаалтыг баталдаг ч энэ асуудал жагсаалтад албан ёсоор ороогүй байсан. Хөрөнгө оруулалтын тухай хууль шүүмжлэл дагуулж байгаа. Мөн даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцээгүй. Тиймээс үүнийг засгийн газарт буцаах мөн газрын тухай хуулийн талаар холбогдох газруудын хэлэлцүүлэг явж, иргэдийн саналыг авах ёстой. Тиймээс үүнийг буцаах саналтайгаар хойшлуулсан байгаа.

-Хөрөнгө оруулалтын хуулинд 60+40 буюу 100 жилээр эзэмшүүлэх заалт байгаа юу. Та анзаарсан уу?

-Хөрөнгө оруулалтын хуулийг дагалдан Газрын тухай хуулинд 60 жилээр ашиглуулж, 40 жилээр сунгана гэсэн заалт орж ирсэн. Тиймээс Газрын тухай хуулийг газрын цогц реформтой уялдуулж шийдэх ёстой гэсэн ХЗБХ-ны санал дүгнэлт гарсан учраас хэлэлцэхгүй гэж шийдвэрлэсэн.

-Хаврын чуулганаар нэлээд олон хуулийг баталж байна. Энэ үеэр хуулийн хийдэл гарахгүй юу?

-Олон томоохон хууль батлагдаж байгаа учир хуулийн хийдэл гаргахгүйн тулд УИХ-ын Тамгын газар ачаалалтай ажиллаж байна.

-Боловсролын багц хуулинд англи хэлийг үндсэн гадаад хэл байна гэж заасан нь шүүмжлэл дагуулаад байна. Таны хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байна?

-Дэлхийд өрсөлдөх чадвартай байхын тулд англи хэлийг багаас нь үзэх нь зөв. Гэхдээ англи хэлтэй Монгол хэлгүй хүн байж болохгүй.

Мөн англи хэлийг үндсэн гадаад хэл байхыг дэмжих ч бусад хэлийг сурахыг хориглож болохгүй, сурч болно. Төр хуулиар зөвхөн англи хэл сурах ёстой гэж болохгүй. Харин суралцахыг хүссэн хэлээ сонгож суралцах ёстой. Тиймээс энэ нь ЕБС-ийн хуулинд орох ёстой. Боловсролын ерөнхий хуулинд орох ёсгүй.

Ерөнхийдөө сургалтын хэл бол Монгол хэл байна. Харин үндсэн гадаад хэл бол англи хэл байна бусад хэлийг сонгон судалж болно. Үүнийг сайтар ойлгож үзэхгүй бол улс төржүүлээд, маргаан үүсгээд байна.

-ҮАБЗ-өөс ямар зөвлөмж гарсан бэ?

-ҮАБЗ-өөс англи хэлийг үндсэн гадаад хэл байж болохгүй гэсэн зөвлөмж огт гаргаагүй. Монгол хэлний тухай хуулиа мөрд гэсэн. Үүнд, сургалтын үндсэн хэл монгол хэл байна, бусад гадаад хэлийг бага ангиас эхэлж заана гэсэн заалт бий.

-Баярлалаа.

ЦЕГ: Б нарын цахим сүлжээнд нийтэлсэн мэдээлэл нь нэр төрд халдсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна гэв
ЦЕГ: Б нарын цахим сүлжээнд нийтэлсэн мэдээлэл нь нэр төрд халдсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна гэв
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.