Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Б нарын цахим сүлжээнд нийтэлсэн мэдээлэл нь нэр төрд халдсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна гэв

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 51 секунд

Содном гуайн миймдэлт пэйж хаягийн админ өчигдөр цахим хуудаснаа "ЦЕГ-ын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс залгажээ.

Ямар зорилгоор Еөкөөр мийм хийсэн вэ?

Хаа байгаа газраас чинь очоод барьж чадна шүү гэж сүрдүүлж байна

Үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгүй болсон юмуу

Тоталитор дэглэмтэй улсад амьдарж байгаа юм байлгүйдээ" хэмээсэн байдаг.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Эрүүгийн цагдаагийн албанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргийн дагуу иргэн "Б" нарын олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн мэдээллийн агуулга нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр гомдол, мэдээллийн бүртгэлд аван хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.

Мөн ганцхан зураг биш хөрш орон, улс хоорондын харилцаа хөндсөн контент зэрэгтэй холбоотой" гэжээ.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл.

Худал мэдээлэл тараах

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" хэмээн заасан байдаг" гэжээ.

Ч.Өнөрбаяр: АН нэг даргыг шүтэх бус хамтын удирдлагын зарчмаар асуудлаа шийддэг байна
Ч.Өнөрбаяр: АН нэг даргыг шүтэх бус хамтын удирдлагын зарчмаар асуудлаа шийддэг байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.