БЗС-гийн мэдээллийг ил болгож, 1997-оос хойшхи зээлийн бүх дүнг нэгтгэж зарлаад буй. Үүнтэй холбогдуулан бид та бүхэнд БЗС-гаас зээл авч суралцсан зарим улс төрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүсийн нэрсийг бэлтгэн хүргэж буй.
Тухайлбал, Барилга, хот байгуулалтын сайд асан Б.Мөнхбаатар 2004 онд БЗС-гаас 34 мянган ам.долларын зээл авч, Английн Зүүн Лондонгийн их сургуульд сурчээ. Үүнийг одоогийн ханшаар тооцож үзвэл тэрбээр 117 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний зээл авч гадаадад суралцсан гэсэн үг юм.
Эргэн сануулахад, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж буйтай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Б.Мөнхбаатарыг энэ оны нэгдүгээр сард чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг томилсон байдаг.