УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Ан агнуурын зөвшөөрлийг өмнө 24 мянган ам.доллараар аваад, аялал жуулчлалын компани түүнийгээ 50-60 мянган ам.доллараар зарж дундаас нь ашиг хийдэг байсан зүйл бий юм билээ. Өмнө зөрүү мөнгө нь улсын төсөвт ордоггүй байсан. Харин одоо дуудлага худалдаа явдаг болсноор зөвшөөрөл хэдээр зарагдаж байгаа нь нээлттэй ил тод болно. Үнийн зөрүүнээс ашиг олдог, шонхорыг гаргадаг сүлжээ сүлжээ бий болчихсон байсан юм билээ л дээ. Иймээс зарим хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд байх шиг байна лээ. Надад өчигдөр оройноос авхуулаад "Ална, хядна" гэх мессэж ирж байгаа" гэв.
Х.Ганхуяг: Ан агнуурын зөвшөөрөл зарж, дундаас нь ашиг хийдэг сүлжээ үүсчихсэн байсан юм билээ, өчигдөр оройноос хойш дарамталсан мессэж ирж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.